Миний хувьд анхаарал татсан нэг асуудал нь ТББ-ыг шүүхийн шийдвэргүйгээр татан буулгах хоёр заалт юм. Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн 31.3 заалтын дагуу холбоог улсын бүртгэлээс хасах шийдвэрийг улсын бүртгэлийн байгууллага гаргахаар байна. Энэхүү шийдвэрийг гаргахдаа тус хуулийн дор дурдсан заалтыг үндэслэх юм байна.
31.1.5.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 26.1-д заасны дагуу бүртгэлээс хасагдах нөхцөл байдал үүссэн
31.1.6.Хэлбэрээ өөрчилж, ашгийн төлөө хуулийн этгээд болсон.
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хуулийн 26.1 нь тайлан гаргахтай холбоотой буюу дор дурдсан заалт юм байна.
26.1.Санхүүгийн тайлангаа найм ба түүнээс дээш улирал дараалан гаргаагүй, харилцагч санхүүгийн байгууллагад илгээж баталгаажуулаагүй хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хасах талаар санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн улсын бүртгэлийн байгууллага өөрийн цахим хуудсаар нийтэд зарлах бөгөөд зарласнаас хойш 6 сарын дотор бичгээр санал, гомдол гаргаагүй, дампуурлын хэрэг үүсгээгүй, санхүүгийн тайлангаа гаргаагүй, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон өр, төлбөргүй бол уг хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хасна.
Та бүхэн хуулийн эдгээр заалттай холбоотой болон бусад анхаарах асуудлын талаар санал бодлоо хууваалцана уу.
Холбоо, санг татан буулгах
Moderator: ForumModerators, ForumMembers
-
- нийтлэл: 4
- Бүртгэлийн цаг: Tue Jun 28, 2022 6:32 pm
-
- нийтлэл: 4
- Бүртгэлийн цаг: Tue Jun 28, 2022 6:32 pm
Re:Холбоо, санг татан буулгах
Хэлбэрээ өөрчилж ашгийн төлөө болсон гэдгийг хэн тогтоох вэ гэдэг асуулт гарч байна.